Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг ажлын өрөөндөө архидан согтуурсан гэх мэдээлэл энэ амралтын өдрүүдэд гарсан билээ.
Тодруулбал, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг ажлын өрөөндөө архидан согтуурч, улмаар жолоочоо зодож, гэмтээсэн талаарх мэдээлэл цацагдсан юм. Харин энэхүү мэдээллийг Ерөнхий шүүгчийн жолооч үгүйсгэсэн байна.
Тэгвэл Цагдаагийн байгууллагаас эл мэдээллийг тодруулахад "Улсын Дээд шүүх дээр зодоон болсон гэх мэдээлэл бол цагдаагийн байгуллагад ирээгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаарх мэдээлэл цацагдсантай холбоотойгоор эл асуудлыг шалгаж байгаа" гэх хариултыг өглөө.