SOS: Өвөр Монголд мэрэгчээс гаралтай тахал бүртгэгдэж, энэ оныг дуустал сэрэмжлүүлэг зарлажээ

SOS: Өвөр Монголд мэрэгчээс гаралтай тахал бүртгэгдэж, энэ оныг дуустал сэрэмжлүүлэг зарлажээ

Өвөр Монголын Өөртөө Засах орны Бугат хотод хулганын тахал гарсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээллээ. Албаныхан тахлын улмаас үхсэн нэг хулганыг илрүүлсэн байна.

Улмаар Бугат хотод тахлын VI зэрэглэлийн сэрэмжлүүлэг зарлаж хулгана, үнэг болон бусад зэрлэг, мэрэгч амьтдаас хол байхыг иргэдэд анхааруулжээ. Мөн гадаа хээрийн орчинд ажилладаг иргэдийг урт өмд, ханцуйтай цамц өмсөхийг сануулсан байна. Сэрэмжлүүлгийн хүрээнд авах арга хэмжээнүүд энэ оныг дуустал үргэлжлэх аж.

Эх сурвалж: GlobalTimes