ФОТО: "Одесса хотын шатахууны агуулахад Оросууд цохилт өгсөн" гэж Украины тал мэдэгджээ

ФОТО: "Одесса хотын шатахууны агуулахад Оросууд цохилт өгсөн" гэж Украины тал мэдэгджээ

Оросууд Украины өмнөд хэсгийн Одесса боомт хотын "чухал дэд бүтцэд" цохилт өгсөн гэж Одесса мужийн цэргийн удирдлагын штабын хэвлэлийн төлөөлөгч С.Братчук өнөөдөр /2022.04.03/ мэдэгджээ. Тэрээр, “Өнөө өглөө дэд бүтцийн чухал объектуудын нэгд цохилт өглөө. Одоогоор нөхцөл байдал хяналтад байгаа бөгөөд холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байна” гэжээ. Тус цохилтын талаар нэгэн гэрч, “Ням гараг /2022.04.03/-ийн өглөө нар мандахаас өмнө шатахууны агуулахад зургаан дэлбэрэлт болсон” гэж CNN агентлагт ярьжээ. Харин Одесса хотын зөвлөл, Оросын зарим пуужинг агаарын довтолгооноос хамгаалах системээр унагасан гэжээ.

Эх сурвалж: CNN