CNN: ОХУ тавдугаар сарын 9-нд Украиныг ялснаа зарлах хүсэлтэй байгаа

CNN: ОХУ тавдугаар сарын 9-нд Украиныг ялснаа зарлах хүсэлтэй байгаа

ОХУ тавдугаар сарын  9 /2022.05.09/ гэхэд Донбассыг бүрэн хяналтанд авах хүсэлтэй байна гэж Америкийн тагнуулын алба мэдээлж байгаа аж. Энэ талаар CNN агентлаг тагнуулынхны ойрын эх сурвалжийг эш татан мэдээлжээ. 

Эх сурвалжууд "Орос улс Украин дахь стратегиа шинэчилж, одоо Донбасст анхаарлаа хандуулах бодолтой байна. Түүнчлэн Украины бусад хэсэгт Оросын хуурай замын цэргийн хүчин "байлдаж буй бүс нутгаа хяналтаа тогтоож чадахгүй байна" гэжээ.  Харин Донбассын тухайд Орост илүү их боломж байгаа гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувьд тавдугаар сарын 9-ний Ялалтын баяр гэхэд амжилтад хүрэх нь чухал байгаа аж. Европын нэгэн улсын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч CNN-д "Путин тавдугаар сарын 9-нд нөхцөл байдлыг үл хамааран ялалтын парад зохион байгуулна" гэжээ. Харин Оросууд Украин руу довтлохыг "цэргийн тусгай ажиллагаа" гэж Москва нэрлэж байгаа юм. Оросын арми Киев мужийг орхин гарсан бөгөөд бямба гарагт мэдээлснээр тус мужаас энгийн иргэдийн цогцос олдсон байна. Гэвч Оросын Батлан ​​хамгаалах яам энэ талаар тайлбар хийгээгүй байгаа ажээ. Байлдааны ажиллагаа хэр удаан үргэлжлэхийг асуухад Кремль өмнө нь хариу өгөхөөс татгалзаж байв.