"Украины зүүн өмнөд хэсэгт ОХУ агаарын үйл ажиллагаагаа нэмэгдүүлж байна" гэж Их Британийн тагнуулаас мэдэгджээ

"Украины зүүн өмнөд хэсэгт ОХУ агаарын үйл ажиллагаагаа нэмэгдүүлж байна" гэж Их Британийн тагнуулаас мэдэгджээ

“Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Украины зүүн өмнөд нутгийг чиглэн агаарын ажиллагаагаа ОХУ эрчимжүүлж байна” гэж Их Британийн Батлан ​​хамгаалах яам тагнуулын шинэчилсэн мэдээлэлд дурджээ. Мөн Украины арми Оросуудад томоохон эсэргүүцлийг үзүүлж, тэдэнд саад учруулж байна гэж Батлан ​​хамгаалах яам мэдэгджээ.

Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Оросын арми Донбасст өөрсдийн оролцоогоо бэхжүүлэхийг хичээж байна. Донбассын бүс нутаг, өмнөд хэсгийн Мариуполь хот болон зүүн хойд Харьков хотын чиглэлд Оросын цэргүүд цохилт өгөх боломжоо хуримтлуулж байна” гэж анхааруулж байсан билээ. 

Эх сурвалж: BBC