ФОТО: Дэлхийн хамгийн том онгоцыг сэргээн засварлахад 3 тэрбум ам.доллар шаардлагатай гэжээ

ФОТО: Дэлхийн хамгийн том онгоцыг сэргээн засварлахад 3 тэрбум ам.доллар шаардлагатай гэжээ

Нийслэл Киев орчмын бүс нутгаас Оросын арми гарч байгаа тул мөргөлдөөний эхний өдөр алдаад байсан Хостомелийн нисэх онгоцны буудал одоо Украины талд буцаж иржээ.

Тэгвэл хэд хэдэн хэмжигдэхүүнээр нэгэн цагт дэлхийн хамгийн том онгоц гэгдэж байсан Антоновын Ан-225 онгоцны үлдэгдлийг BBC агентлаг сурвалжилжээ. Тодруулбал, Хостомелийн нисэх онгоцны буудлын ангарт байсан Ан-225 онгоцны ойролцоо ширүүн тулаан болж, тус онгоц бүрэн сүйджээ. Харин Украины Батлан ​​хамгаалах яам тус хөлөг онгоцыг сэргээн засварлахад 3 тэрбум ам.доллар шаардлагатай гэжээ.

Эх сурвалж: BBC

Антонов Ан-225 онгоц нь 88 метр урт далавчтай, 250 тонн ачаа тээвэрлэх чадвартай байжээ.

Уг онгоцыг сансрын хөлөг тээвэрлэх зорилгоор бүтээсэн боловч сүүлд ачаа тээвэрлэгч болгон өөрчилжээ

Гуравдугаар сарын 31-нд авсан дрон бичлэгт онгоц болон түүний байрлаж байсан Хостомелийн нисэх онгоцны буудлын ангарт их хэмжээний хохирол учирсан байжээ

Антонов Ан-225 2016 онд Австралийн Перт нисэх онгоцны буудалд газардаж байжээ

Антонов Ан-225 онгоцны үлдэгдэл

Антонов Ан-225 онгоцны үлдэгдэл

Антонов Ан-225 онгоц

Антонов Ан-225 онгоцны үлдэгдэл