“Оросоос байгалийн хий худалдаж авахаа зогсоож байна” гэж Литва улс мэдэгджээ

“Оросоос байгалийн хий худалдаж авахаа зогсоож байна” гэж Литва улс мэдэгджээ

Литвийн Эрчим хүчний яам өчигдөр /2022.04.02/ тус улс Оросоос байгалийн хий импортлохоо больж, "түрэмгийлэгчтэй эрчим хүчний хэлхээ холбоогоо тасалж байна" гэж мэдэгджээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Г.Науседа "Бид үүнийг хийж чадвал Европын бусад орнууд ч чадна" гэж твиттер хуудсандаа бичжээ. ОХУ-ын удирдагч В.Путин гадаадын худалдан авагчид Оросоос авах байгалийн хийн төлбөрийг рублиэр төлөхийг шаардаж, нийлүүлэлтээ зогсооно гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: BBC