Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 4-6-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө