Белгород дахь түлшний агуулахын халдлагын талаар В.Зеленский тайлбар өгөхөөс татгалзжээ

Белгород дахь түлшний агуулахын халдлагын талаар В.Зеленский тайлбар өгөхөөс татгалзжээ

ОХУ-ын шатахууны агуулах руу довтолж, томоохон гал түймэр үүсгэсэн хэргийн ард Украин байгаа эсэх талаар В.Зеленский тайлбар өгөхөөс татгалзжээ. Тодруулбал, Fox News мэдээллийн сувагт Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “Уучлаарай, би ерөнхий командлагчийн хувьд ямар ч тушаал өгөөгүй” гэжээ. Украины хилээс 40 км-ийн зайд орших Белгород дахь "Роснефть"-ийн аварга том түлш хадгалах агуулахад өчигдөр /2022.04.01/ агаарын цохилт өгсөн юм. 

Эх сурвалж: Aljazeera.com