Уилл Смит ёс зүйн хариуцлага хүлээж, Кино академийн Удирдах зөвлөлийн гишүүнээс гарч буйгаа мэдэгджээ

Уилл Смит ёс зүйн хариуцлага хүлээж, Кино академийн Удирдах зөвлөлийн гишүүнээс гарч буйгаа мэдэгджээ

Даваа гараг /2022.03.28/-т болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр комедиан Крис Рок, Уилл Смитийн эхнэрийн талаар тайзан дээр зохисгүй харьцуулалт хэлж, хариуд нь алгадуулсан үйл явдал болсон билээ.

Улмаар Академиэс Уилл Смитэд сахилгын хэрэг үүсгээд буй. Тэгвэл олны шүүмжлэлд өртсөн Уилл Смит, Крис Рок нар хоёулаа уучлалт гуйсан. Тэгвэл, Уилл Смит эл үйлдэлдээ ёс зүйн хариуцлага хүлээж, ийн Кино академийн Удирдах зөвлөлийн гишүүнээс гарч буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр "Миний үйлдэл олон хүнийг гомдоосон. Үүнд Крисс Рокийн гэр бүлээс гадна телевиз үзэж суусан нийт үзэгчид орно. Хүчирхийллийг дэмжихгүйн төлөө цаашид бүхий л чадлаараа ажиллана" гэжээ.