Хуурамч хаягнаас Ж.Батсуурийн нэрийг барьж мэдээлэл түгээжээ

Хуурамч хаягнаас Ж.Батсуурийн нэрийг барьж мэдээлэл түгээжээ

Дөрөвдүгээр сарын 3-нд санал хураалт нь болох АН-ын даргын сунгаанд Х.Баттулга, Ж.Батсуурь нар нэр дэвшин өрсөлдөж буй. Тэгвэл өчигдрөөс эхлэн "Ж.Батсуурь" гэсэн Твиттер хаягнаас "Миний бие сонгуулиас нэрээ татлаа" хэмээн жиргэсэн. 

Тэгвэл, энэ хуурамч хаяг ажээ. Ж.Батсуурийн өөрийнх нь хаяг "Batsuuri Jamba" гэж бичигддэг байна.

Ташрамд мэдээлэхэд, 11.00 цагаас Ж.Батсуурь хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх тов зарлаад байгаа юм.