Монгол хэл бичгийн шалгалт улс орон даяар эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалт улс орон даяар эхэллээ

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна.

Үүний дагуу өнөөдөр /2022.04.02/ 10.00-11.40 цагийн хооронд монгол хэл бичгийн шалгалтыг орон даяар зохион байгуулж буй юм.

Оюутан элсүүлэх журамд зааснаар энэ удаагийн монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй бол ирэх тавдугаар сарын 7-ны өдрийн шалгалтад дахин хамрагдах боломжтой. Ямар нэг байдлаар хамрагдаж чадаагүй бол Боловсролын үнэлгээний төвд хандаж бүртгүүлээд, хоёр дахь шалгалтын эрхээ нээлгэх аж. Түүнчлэн ирэх зургадугаар сарын 22-ноос 25-ны өдөр зохион байгуулах ЭЕШ-д ямар нэг байдлаар орж чадаагүй бол арванхоёрдугаар сард дахин өгч болно.

Монгол хэл бичгийн шалгалтад 37283 хүүхэд бүртгүүлсэнээс 31032 нь энэ хавар төгсөх сурагч байна. Үүний 6671 нь өмнө оны төгсөгч юм.