“Амьдрал, амбицаа бодож” Л.Наранбаатар, Ж.Эрхэмбаяр нарын залуус АН, Бие даагчаас МАН-д элссэн үү

“Амьдрал, амбицаа бодож” Л.Наранбаатар, Ж.Эрхэмбаяр нарын залуус АН, Бие даагчаас МАН-д элссэн үү

МАН-ын гишүүд социал-демократ үзэл баримтлалтай хүмүүсийн нэгдэл гэдэг бол, АН-ын гишүүд, дэмжигчид либерал үзэл баримтлалтай иргэдийн нэгдэл гэх нь бий. Товчхондоо, МАН нийгмийн халамжийг дэмжсэн зүүн төвийн үзэл баримтлалтай бол, АН үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжсэн баруун төвийн үзэл баримтлалтай гэх нь бий.

Харин өнөөдөр АН хоёр хуваагдаж, МАН сүүлийн 8 жил Засгийн эрхийг барьж байна. Иймд АН-д байсан, УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдөж байсан зарим залуус МАН-д итгэл үнэмшлээ дагаад гэхээс илүү “амьдрал, амбицаа бодож” элсэж, одоо албан тушаал хаших болов уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Тодруулбал, өрсөлдөгч намаас нь орж ирсэн, сонгуульд бие дааж нэр дэвшиж өрсөлдөж байсан эрхмүүд нь “намынх нь эсрэг ажилласан” хэмээж улс төрийн намын гишүүд тийм ч таатай ханддаггүй.

-Л.НАРАНБААТАР АН БОЛОН З.ЭНХБОЛДЫН ШОНХОР ФРАКЦААС МАН-НД,Ж.ЭРХЭМБАЯР БИЕ ДААГЧААС ТУС НАМД ЭЛСЖЭЭ-

Л.Наранбаатар Дарханы АН-ыг төлөөлж, хэвлэлийн хурал хийж байв

  • Тухайлбал, Л.Наранбаатар гэх залуу 2012 онд Дархан-Уул аймгийн АН-ын даргын албан тушаал хашиж байжээ. Түүнийг энэ албан тушаалд “Дарханы ах дүү, атман Дашууд” томилж, тэрээр З.Энхболд, С.Эрдэнэ нарын “Шонхор” фракцид харьяалагдаж явсан байдаг. Мөн З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой ойртож гэр орноор нь орж, гарч явсан гэдэг. Ингээд удалгүй Л.Наранбаатар “Дарханы ах дүү, атман Дашууд”-тайгаа муудалцаж, Дархан-Уул аймгийн АН-ыг хоёр хувааж явжээ. Сонирхуулахад түүнийг орон нутгийн АН-ыг толгойлж байхад тус нам Засгийн эрхийг барьж байжээ. Ингээд удалгүй З.Энхболд руу “оймс” шидэж байв. Өнөөдөр тэрээр МАН-д элсэж хувийн хэвшилд хувьчлаад, төр буцааж авсан гэх “Хөтөлийн цемент” компанийн захирлаар томилогдоод явж байна.
  • Сүүлийн үед хуульч Ж.Эрхэмбаяр гэх “хоолойгоо шахаж ярьсан” залуу үе, үе телевизээр гарах болсон. Учир нь тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд өөрийгөө ялчихна гэсэн горьдлоготой Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшээд ялагдсан нэгэн. Харин энэ сонгуулийн дараа МАН-д очиж, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх болжээ. Ингээд удалгүй Хөгжлийн банкны дэд захирлаар томилогдсон байна. Тэрээр мэдээж 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшинэ гэсэн горьдлоготой явж байхыг үгүйсгэхгүй. Түүний 2024 он хүртэл ярих сэдэв нь “Хөгжлийн банк” байх талтай.
  • Мөн хуульч Д.Мөнх-Эрдэнэ гэх залуу 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж байлаа. Харамсалтай нь парламентад гарч чадаагүй. Харин тэрээр өнөөдөр хотын дарга Д.Сумъяабазарын “ахлах зөвлөх” гэсэн албан тушаалд томилогдоод ажиллаж байна. Тэрээр
  • 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсоны маргааш өмгөөлөгч, хуульч Л.Батжав Хэнтийн нөхөн сонгуульд “бие даан нэр” дэвшихээр бэлдэж эхэлсэн байдаг. Харин түүнийг 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Л.Батжавыг У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ нар хүндэтгэлтэйгээр МАН-д гишүүнээр элсүүлсэн. Улмаар түүний нэр дэвших боломж хаагдаж, өдгөө тэрээр Монголын төмөр зам /МТЗ/ компанийн дэд захиралд томилогдоод байна.
  • Утааны эсрэг ээж аавууд ТТБ-аар олон танигдсан бүсгүй Ц.Пүрэвхүү 2020 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшиж явсан. Мөн түүнийг АН-ын гишүүдийн зарим хуралд ч оролцож явсан гэдэг. Харин тэрээр 2021 оны сонгуулий дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр томилогдсон. Харин дараа олны хэл аманд өртсөн тул тэрээр ажлаа өгсөн гэх мэдээлэл бий.

Товчхондоо, итгэл үнэмшил гэхээсээ илүүтэй “амьдрал, амбицаа бодож” МАН-д элссэн үү гэх залуусын жагсаалт үүгээр дуусахгүй үргэлжилнэ.