Белгородын шатахууны агуулахад Украин цохилт өгсөн нь хэлэлцээрт сөргөөр нөлөөлнө гэж Кремль мэдэгджээ

Белгородын шатахууны агуулахад Украин цохилт өгсөн нь хэлэлцээрт сөргөөр нөлөөлнө гэж Кремль мэдэгджээ

Кремлийн төлөөлөгч Д.Песков дөнгөж сая /2022.04.01/ “ОХУ-ын өмнөд хэсэгт орших Белгород хотын шатахууны агуулахад Украины нисдэг тэргүүд цохилт өгсөн нь Киев, Москвагийн хэлэлцээрт сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж мэдэгдлээ. 

Энэ үйл явдлыг Кремль мөргөлдөөн хурцадлаа гэж үзэж байна уу гэсэн асуултад Д.Песков "Мэдээж энэ нь хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ гэж ойлгож болохгүй" гэжээ. Сонирхуулахад, Белгородын нутаг дэвсгэрийг довтолгооноос өмнө оросууд байлдааны сургуулилтын талбай болгон ашиглаж байсан гэдэг. 

Эх сурвалж: CNN