ФОТО: Оросын нефтийн агуулах руу Украины нисдэг тэрэг халдсан гэж буруутгав

ФОТО: Оросын нефтийн агуулах руу Украины нисдэг тэрэг халдсан гэж буруутгав

Украины хоёр нисдэг тэрэг Оросын нэгэн хотын газрын тосны агуулах руу дайрсан гэж мэдэгдлээ. Тодруулбал, Украины хилээс 40 км-ын зайд орших Белгород хотын орон сууцны хорооллуудын ойролцоо гал гарч байгааг твиттер хуудсанд нийтэлсэн бичлэгт харуулжээ.  

Мөн зарим бичлэт нефтийн агуулах руу пуужингийн цохилт өгч байгааг харуулсан байна. Орон нутгийн амбан захирагч В.Гладков "Оросын нутаг дэвсгэрт нам өндөрт нисэж нэвтэрсэн Украины армийн хоёр нисдэг тэрэг шатахууны агуулах руу агаарын цохилт өгсний улмаас газрын тосны баазад гал гарсан. Хэн ч алагдсангүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

4 дүгээр сарын 1-ний өдөр ОХУ-ын Белгород хотын түлшний агуулахад гарсан галыг унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байна. (Оросын Онцгой байдлын яам/Ройтерс)

4 дүгээр сарын 1-ний өдөр ОХУ-ын Белгород хотод шатахууны агуулах шатаж байгааг видео бичлэгээс авсан зураг харуулжээ. (Оросын Онцгой байдлын яам/Ройтерс)