"Украины дайнд Энэтхэгийн авч буй хариу арга хэмжээнд талархаж байна" гэж С.Лавров мэдэгджээ

"Украины дайнд Энэтхэгийн авч буй хариу арга хэмжээнд талархаж байна" гэж С.Лавров мэдэгджээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Энэтхэгтэй харилцаагаа бэхжүүлэхийн тулд тус улсад ирээд байгаа талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл С.Лавров Энэтхэгийн Ерөнхий сайдтай уулзах үеэрээ,  Украины дайнд Энэтхэгийн авч буй хариу арга хэмжээнд Орос улс талархаж байна гэж мэдэгджээ. Тэрээр, "Оросын цэргийн тусгай ажиллагаанд Энэтхэг улс зөвхөн нэг талыг барьсан байдлаар биш хандаж байгаа бид үнэлж байна" гэжээ. Сонирхуулахад, Энэтхэг Оросыг Украин руу довтолж байна гэж шүүмжлэхээ больсон юм. Энэ нь Москва болон барууны орнуудтай харилцаагаа тэнцвэржүүлэхийг хичээж байна гэж шинжээчид үзэж байгаа юм. 

Эх сурвалж: BBC