ВИДЕО: Оросын Белгород хотын шатахуун хадгалах агуулахад Украины нисдэг тэргүүд цохилт өгчээ

ВИДЕО: Оросын Белгород хотын шатахуун хадгалах агуулахад Украины нисдэг тэргүүд цохилт өгчээ

Украины цэргийн хоёр нисдэг тэрэг өнөөдөр /2022.04.01/ нам өндөрт нислэг үйлдэж, Оросын Белгород хотын шатахуун хадгалах агуулахад цохилт өгсөн гэж мужийн захирагч В.Гладков мэдэгдэв. Тэрээр, “Галын улмаас хоёр ажилчин шархадсан. Украины хилийн ойролцоо байрлах хотын зарим хэсгийг нүүлгэн шилжүүлж байна” гэжээ. Харин Украины тал энэ талаар мэдээлэл хийгээгүй байгаа юм. Хэрэв үнэн бол энэ нь ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш Оросын нутаг дэвсгэрт хийсэн Украины анхны цохилт юм.

Эх сурвалж: Jpost.com