Орос, Украины талуудаас аюулгүйн баталгаа авч Улаан загалмайн нийгэмлэг Мариуполь хот руу хөдөлжээ

Орос, Украины талуудаас аюулгүйн баталгаа авч Улаан загалмайн нийгэмлэг Мариуполь хот руу хөдөлжээ

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн гурван атомашинтай жижиг цуваа Орос, Украины талуудаас аюулгүй байдлын баталгаа авсны дараа бүслэгдсэн энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, туслах зорилгоор Мариуполь хот руу өнөөдөр /2022.04.01/ хөдөлжээ. Улаан загалмайн нийгэмлэгээс Мариуполь руу хийж байгаа энэхүү ажиллагаагаа "маш чухал" гэж тодорхойлсон бөгөөд Оросын цэргүүд тасралтгүй бөмбөгдсөн тус хотод хэдэн арван мянган хүн бүслэгдсэн хэвээр байгаа юм.

Эх сурвалж: BBC