НАМЗХ-ны ээлжит бус Их хурал маргааш хуралдаж нэрээ солино

НАМЗХ-ны ээлжит бус Их хурал маргааш хуралдаж нэрээ солино

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны /НАМЗХ/ ээлжит бус Их хурал энэ сарын 2-3-ны /2022.04.02-05/ өдөр буюу маргааш, нөгөөдөр болно. 

Уг хурлаар бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг хийж, НАМЗХ-ны нэрээ өөрчилж албан ёсоор Социал демократ залуучуудын холбоо болгох аж. 

НАМЗХ нь дүрмийн дагуу хоёр жилд Их хурлаа хийх ёстой. Энэ дагуу өнгөрсөн жил хуралдах байсан ч коронавирусийн цар тахлын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор түр хойшлуулаад байсан юм. 

Харин тус холбоо 2023 онд ээлжит Их хурлаа хийж насны хязгаар болон бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэх асуудлыг шийдвэрлэх аж. Мөн тэргүүнээ сонгоно.