УИХ-ын нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг удахгүй хөндөнө гэх мэдээлэл байна. Тэднийг хууль хяналтын байгууллагад шалгаж буй бөгөөд прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах бололтой. Тэдний нэгийг Хөгжлийн банкны асуудлаар шалгаж буй бол нөгөөхийг нь хүчингийн гэмт хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.