В.Зеленский хоёр генералаа “урвагч” гэж үзэн цолыг нь хураажээ

В.Зеленский хоёр генералаа “урвагч” гэж үзэн цолыг нь хураажээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зэвсэгт хүчний хоёр генералыг урвагч байсан тул цолыг нь хураажээ. Украины дотоодын хэвлэлүүд тус генералууд нь үндэсний аюулгүй байдлын албаны ахмад ажилтнууд болох Андрей Наумов, Сергей Криворучко нар байсан гэж мэдээлж байна.

Владимир Зеленский энэ талаар “Төр, эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах тухай цэргийн тангаргаа зөрчиж буй эдгээр өндөр албан тушаалтны цэргийн дээд цолыг нь хасах болно” гэжээ.

Эх сурвалж: Aljazeera