"Украины өмнөд хэсэг болон Донбассын байдал маш хүнд хэвээр байна" гэж В.Зеленский мэдэгджээ

"Украины өмнөд хэсэг болон Донбассын байдал маш хүнд хэвээр байна" гэж В.Зеленский мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “Салан тусгаарлагчдын хяналтад байгаа бүс нутагт Оросууд цэргийн ажиллагаа явуулахыг урьтал болгосоор байгаа тул Украины өмнөд хэсэг болон Донбассын байдал маш хүнд хэвээр байна" гэжээ.

Тэрээр, “Оросын арми Донбасст өөрсдийн оролцоогоо хэрхэн бэхжүүлэхийг хичээж байна. Донбассын бүс нутаг, өмнөд хэсгийн Мариуполь хот болон зүүн хойд Харьков хотын чиглэлд Оросын цэргүүд цохилт өгөх боломжоо хуримтлуулж байна” гэжээ. Сонирхуулахад, түүний мэдээлэл “Донбасс бол Оросын одоогийн агаарын цохилтод анхаарлаа хандуулж буй дөрвөн бүс нутгийн нэг” гэж мэдэгдсэн АНУ-ын батлан ​​хамгаалахын өндөр албан тушаалтны мэдэгдэлтэй таарч байгаа ажээ.

Эх сурвалж: CNN