Австрали улс Украин руу “Бушмастер” гэх цэргийн хуягт машинуудыг илгээхээ мэдэгдлээ

Австрали улс Украин руу “Бушмастер” гэх цэргийн хуягт машинуудыг илгээхээ мэдэгдлээ

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Украин руу өөрийн улсад үйлдвэрлэсэн хуягт “Бушмастер”/Bushmaster/ машинуудыг илгээнэ гэж мэдэгдлээ.

Түүнийг ийнхүү мэдэгдэхээс өмнөхөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Австралийн парламентад үг хэлж “Украинд цэргийн тусламж маш их хэрэгтэй байна” хэмээсэн юм. Одоогоор хэдэн ширхэг машин илгээх талаарх тодорхой мэдээлээгүй байгаа ч Австралийн цэргийн онгоцоор нэг дор дөрвөн л машин тээвэрлэх боломжтой аж. Австрали улс өмнө нь Афганистан, Ирак зэрэг дайны бүсэд уг машинуудыг ашиглаж байжээ.

Түүнчлэн одоо Австралийн арми, хааны нисэх хүчин, Нидерландын хааны арми, Британийн арми, Японы хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин, Индонезийн арми, Фижи явган цэргийн дэглэм, Ямайкийн хамгаалалтын хүчин, Шинэ Зеландын армид "Бушмастер"-ыг ашиглаж байна.

Эх сурвалж: BBC