Францын тагнуулын газрын даргыг Орос-Украины дайныг урьдчилан таамаглаж чадаагүй гэж огцруулжээ

Францын тагнуулын газрын даргыг Орос-Украины дайныг урьдчилан таамаглаж чадаагүй гэж огцруулжээ

Францын Цэргийн тагнуулын газрын дарга Эрик Видоудыг Орос, Украины дайныг урьдчилан таамаглаж чадаагүй хэмээн огцруулжээ.

Эрик Видоуд нь албан тушаалдаа долоон сарын өмнө томилогдсон бөгөөд Францын үндэсний ашиг сонирхол, мөргөлдөөнтэй бүс нутаг, терроризмын үйл явц, террорист бүлэглэл, хиймэл дагуул, шумбагч онгоц гэх мэт цэргийн тагнуулын гол мэдээллүүдийг өгөх үүрэгтэй байв. Гэвч энэ сард тэрбээр Орос-Украины дайныг урьдчилан таамаглаж чадаагүй бөгөөд мэргэжлийн мэдлэг дутмаг зэргээр шүүмжлэлд өртөж эхэлсэн юм.

ОХУ Украин руу дайрч магадгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн хоёрдугаар сараас анхааруулж байв. Гэвч ОХУ-ын талаас “бид Украин руу дайрахгүй. Манай цэргүүд Беларусьт энгийн сургуулилт хийж байгаа” гэж үгүйсгэж байсан ч хоёрдугаар сарын 24-ний өдөр тус улс руу түрэмгийлсэн юм.

Эх сурвалж: AA