Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1266 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 942 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 26 нийслэлд, 21 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас дөрвөн хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Нийслэлд: Явган зорчигч мөргөх хэлбэрээр 19 осол бүртгэгдэж, 21 хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон. Мөргөлдөх хэлбэрээр гурван осол бүртгэгдэж, таван хүн гэмтсэн.
- Орон нутагт: Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр гурван осол бүртгэгдэж, таван хүн гэмтсэн. Онхолдох хэлбэрээр зургаан осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон. Мөргөлдөх хэлбэрээр гурван осол бүртгэгдэж, гурван хүн гэмтсэн. Явган зорчигч мөргөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтсэн
Энэ долоо хоногт хүүхэд өртсөн 13 осол бүртгэгдэж 12 хүүхэд гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 12 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол нэг мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргөгдөж гэмтэж бэртсэн байна. Насны хувьд 4-16 хүртэлх насны хүүхдүүд байгаа нь эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, явган зорчигч хэлбэрээр бие даан хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна гэж ТЦА-наасанхаарууллаа.