Чуулган: Монголбанкнаас ирүүлсэн тогтоолын төслийг хаалттай хэлэлцэнэ

Чуулган: Монголбанкнаас ирүүлсэн тогтоолын төслийг хаалттай хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно. Тодруулбал, Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийх юм байна. Мөн өчигдрийн хуралдаанаар:

· Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт /Засгийн газар 2022.03.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.12.28-ны өдөр ирүүлсэн, хаалттай/ хэлэлцсэн юм.