ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гарагаас эхэлнэ

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гарагаас эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд дөрөвдүгээр сарын 4-нээс буюу ирэх  даваа гарагаас эхлэн амарна. Улирлын амралт 2022 оны дөрөвдүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ.

Хичээлийн жил гурван улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцах юм.