“Чернигов хот руу довтлохоо багасгана” гэж Оросууд мэдэгдсэн ч довтолгоо улам нэмэгдэж байна гэжээ

“Чернигов хот руу довтлохоо багасгана” гэж Оросууд мэдэгдсэн ч довтолгоо улам нэмэгдэж байна гэжээ

Украины Чернигов хотын дарга, “Оросууд Киев, Чернигов хот руу хийх цэргийн дайралтаа "эрс багасгана" гэж амласан ч тус хотууд руу хийх Оросын дайралт нэмэгдсэн" гэж дөнгөж сая /2022.03.31/мэдэгджээ. 

Тэрээр, “Оросын төлөөлөгчид Киев, Чернигов дахь цохилтын эрчмийг бууруулах амлалт өгснөөс хойш бид буудлага, миномётын довтолгоо эрчимтэй нэмэгдэж байгааг бодитоор харж байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд манай 20 хүн шархадсан. Тэд цэргийн болон энгийн иргэд байсан” гэжээ. Мөн тэрээр, “Оросууд миномет ашиглаж байна. Энэ нь маш хуучин зэвсэг юм. Тэд хотоос 4-5 км-ийн зайд бидэн рүү миномётын сумаар буудаж байна. Мөн нисэх онгоцууд нам дор өндрөөс бөмбөг хаяж байгаа нь энгийн иргэд болон орон сууцны хорооллыг устгахыг зориудаар зорьж байна" гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: CNN