Норвегийн Ерөнхий сайд В.Путинтэй ярилцаж, дайныг зогсоохыг уриалжээ

Норвегийн Ерөнхий сайд В.Путинтэй ярилцаж, дайныг зогсоохыг уриалжээ

Норвегийн Ерөнхий сайд Й.Г.Сторе ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай өнөөдөр /2022.03.31/ нэг цаг орчим ярилцахдаа, “Украины нутаг дэвсгэрээс цэргээ яаралтай гаргаж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүссэн” гэж мэдэгдлээ. Харин тус ярилцлагийнхаа дараа Й.Г.Сторе “их зүйл хүлээх шаардлагагүй байна" гэж хэлжээ. Норвеги нь хойд талаараа ОХУ-тай хиллэдэг бөгөөд НАТО-гийн цэргийн эвслийн гишүүн орон юм. 

Эх сурвалж: BBC