ШУУРХАЙ: С.Эрдэнэ нарын өргөн барьсан АН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэжээ

ШУУРХАЙ: С.Эрдэнэ нарын өргөн барьсан АН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэжээ

Ардчилсан намын ээлжит бус XIII их хурал энэ сарын 05-ны өдөр болж, тус намын дүрэмд зарим өөрчлөлтийг оруулсан байдаг. Улмаар АН-ын дүрмийг өөрчлөлтийг Улсын Дээд шүүх /УДШ/ өнөөдөр /2022.03.31/ хэлэлцээд бүртгэж авсан байна. Энэ талаар АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон АН-ын бусад удирдлагууд 17:00 цагаас Хэвлэлийн бага хурал зарласан байна.