ШУУРХАЙ: Хичээлдээ явж байсан ЕБС-ийн сурагч экскаваторт дайруулж, нас барсан хэрэг гарлаа

ШУУРХАЙ: Хичээлдээ явж байсан ЕБС-ийн сурагч экскаваторт дайруулж, нас барсан хэрэг гарлаа

Өнөөдөр /2022.03.31/ 11:00 цагийн орчимд хичээлдээ явж байсан бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж, газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, өнөөдөр Цагдаагийн шуурхай утсанд 11:36 цагт Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалангийн автобусны буудлын урд зам дээр бага насны хүүхэд экскаваторт дайруулсан тухай дуудлага ирсэн байна. Иймд алба хаагчид хэргийн газарт шуурхай очиж, амь хохирогчийн ангийн багш бол ЕБС-ийнх нь Нийгмийн ажилтныг дуудаад байгаа ажээ. Урьдчилсан байдлаар осолд өртсөн, амиа алдсан сурагч нь 7 дугаар ангийн сурагч байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэв. Иймд бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.