Э.Бат-Үүл өлсгөлөн зарласан гэх мэдээллийг өмнө нь түүний өмгөөлөгч өгч байсан. Тэгвэл өнөөдөр түүнийг өлсгөлөнгөө зогсоосон гэх мэдээллийг Ардчилсан намыхан өгсөн. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас Э.Бат-Үүлийг өлсгөлөнгөө зогсоосон гэх мэдээллийг тодрууллаа. Тэрбээр "Өмнө нь бид энэ асуудлаар мөн тодруулга мэдээлэл өгч байсан. Э.Бат-Үүл өлсгөлөн огт зарлаагүй. Тиймээс өлсгөлөнгөө зогсоосон гэдэг мэдээлэл бодит бус, ташаа мэдээлэл байна" гэлээ.
![ТОДРУУЛГА: Э.Бат-Үүл өлсгөлөн огт зарлаагүй](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/03/31/mnbt.jpg)