Сонгино хайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц-ийн орон байранд хулгай орж, судар болоод их хэмжээний эд зүйлс алдагдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус хэргийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахад 23 настай Э гэгч нь үйлдсэн болохыг тогтоож шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж байна гэв. Иймд иргэд орон байрны хулгайн хэргээс урьдчилан сэргийлж, хаалга цонхны түгжээг сайтар шалгахыг анхааруулж байна.