ВИДЕО: Оросын дайралтын улмаас Мариуполь хот хэрхэн сүйрч буйг харуулсан бичлэгийг нийтэлжээ

ВИДЕО: Оросын дайралтын улмаас Мариуполь хот хэрхэн сүйрч буйг харуулсан бичлэгийг нийтэлжээ

ОХУ-ын дайралтад өртөж буй гол хотуудын нэг болох Мариуполь хотын өнөөгийн нөхцөл байдлыг харуулсан видеог Беларусийн сөрөг хүчний “NEXTA” агентлаг нийтэлжээ.

Украины зүүн өмнөд хэсэг, Азовын тэнгисийн хойд эрэгт байрладаг тус хот нь 430 мянга гаруй хүн амтай. Харин Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Мариупольд ердөө 160 мянган хүн үлджээ. Иргэдийн ихэнх нь хөрш зэргэлдээх орнууд руу дүрвэсэн бол бөмбөгдөлт эхэлснээс хойш 160 энгийн иргэн амиа алдсан байна.

Гурван долоо хоног үргэлжилсэн Оросын буудлагын улмаас хот балгас болж, айж эмээсэн энгийн иргэд газар доорх байгууламжуудад нуугдаж, ус, хоол хүнс, эм тарианы хомстолд оржээ. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг ОХУ-ын цэргийн бүслэлтэд байгаа Мариуполь хот руу ямар ч тусламж явуулж чадахгүй байгаа тул аюулгүйн гарцыг баталгаажуулахыг шаардаж байгаагаа хэдхэн өдрийн өмнө мэдэгдсэн юм.