ВИДЕО: Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа хийж байсан үйлдлийнхээ ЭСРЭГ зүйлийг ярьж АН-ын гишүүдийг ухуулж явна

ВИДЕО: Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа хийж байсан үйлдлийнхээ ЭСРЭГ зүйлийг ярьж АН-ын гишүүдийг ухуулж явна

Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа энэ сарын 16-ны өдөр /2022.03.16/ эхэлсэн. Уг сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвшиж буй нь олны анхаарлыг татаж буй.

ВИДЕО: 

Түүнтэй УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өрсөлдөж байгаа. Х.Баттулгын хувьд очсон газар бүртээ Ардчиллаа хамгаалж буйгаа илэрхийлж, энэ сонгуулиар парламентын ардчилалыг бэхжүүлж буйгаа ярьж буй.

Тэрбээр Ардчилсан намын даргыг сонгох сонгууль нь Монгол улс цаашид парламентын засаглалтай байх эсэхийг шийдвэрлэнэ гэж хэлсэн. Үүнтэй холбоотойгоор нэг зүйл анхаарал татаж байна.

Учир нь тэрбээр 2017-2021 оны хороонд Ерөнхийлөгчөөр ажиллахдаа парламентын ардчилалын эсрэг үйл ажиллагааг хэдэнтээ хийдэг байсан. Гэтэл өнөөдөр тэр үйлдлийнхээ яг эсрэг зүйлийг яриад явж байгаа юм. Тодруулбал, тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монгол улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгох, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсүүлэх, цаазын ялыг сэргээх, шүүх хуулийн байгууллагын эрх мэдлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд төвлөрүүлэх зэрэг оролдлогыг хийснээс гадна МАН-тай хамтарч АН-аа сонгуульд ялагдуулж байсан түүхтэй. Ийм байж өнөөдөр парламентын засаглал, ардчилал, хүний эрхийг хүндэтгэдэг, “хайртай” дүр эсгэж буй нь түүнийг худалч гэдгийг илэрхийлж байна гэх шүүмжлэлийг зарим иргэдийн зүгээс өрнүүлж байна.