Хойд Солонгост байлдааны онгоцны мотор зарсан хэрэгт холбогддог Лу.Болд НАТО-ийн даргатай уулзалт хийжээ

Хойд Солонгост байлдааны онгоцны мотор зарсан хэрэгт холбогддог Лу.Болд НАТО-ийн даргатай уулзалт хийжээ

Лу.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа байлдааны онгоцны моторыг Хойд Солонгост зарж, ихээхэн хэмжээний ашиг олсон байж болзошгүй гэх асуудалд нэр холбогддог. Энэ талаар Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц ч зарим зүйлийг ярьсан байдаг. Харин Лу.Болд Бельги улсад суух элчин сайдаар томилогдсон. Тэгвэл тэрээр өнөөдөр /2022.03.30/ Л.Болд Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенбергтэй танилцах уулзалт хийсэн талаар ГХЯ-наас мэдээлжээ.