Донецк бол 2014 оноос хойш салан тусгаарлагчид болон Украины хүчний хооронд тулалдаж байгаа хоёр бүсийн нэг юм. Иймд Оросын арми Украины засгийн газрын хяналтад байгаа нутаг дэвсгэрийг ОХУ-ын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын эзэмшиж байгаа бүс нутгаас тусгаарладаг шугамын дагуух бараг бүх хотыг буудаж байна гэж Украины тал өнөөдөр /2022.03.30/ мэдэгджээ.
Тодруулбал, "өнөө өглөө Оросын цэргүүд Украины засгийн газрын хяналтад байдаг Марынка, Новомыхайловка руу халдлага үйлдэж байгаа тухай сүйрлийн зургийг нийтэлж, Оросын цэргүүд Донецк мужид хяналтаа тогтоохын тулд бүх хүчин чармайлтаа төвлөрүүлж, нөхцөл байдлыг улам дордуулж байна" гэж бүс нутгийн захирагч нь мэдээлжээ.
Эх сурвалж: BBC