"Оросууд Донецк, Луганск хотыг авахаар бүх хүчин чармайлтаа гаргана" гэж Украины зөвлөх мэдэгджээ

"Оросууд Донецк, Луганск хотыг авахаар бүх хүчин чармайлтаа гаргана" гэж Украины зөвлөх мэдэгджээ

Ерөнхийлөгч В.Зеленскийн Украины үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан А.Данилюк, “Киев, Черниговын эргэн тойронд явуулж буй цэргийн ажиллагааг багасгах Оросын амлалтад итгэхгүй байна” гэжээ.  Тэрээр, “Өнөө өглөө Киев хотод буудах чимээ сонсогдсон. Хэт хурцадмал байдал байхгүй, зарим цэргүүд Киевээс нүүсэн ч энэ бол тэд дахин "нэгдэж" байгаагийн илрэл. В.Путин ялалт харуулах шаардлагатай тул Оросууд Донецк, Луганск хотыг авахаар бүх хүчин чармайлтаа гаргана” гэжээ. 

Эх сурвалж: BBC