Украинд түрэмгийлсэнтэй холбоотойгоор Японы Засгийн газар ОХУ-руу тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглох шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, тансаг зэрэглэлийн автомашин, согтууруулах ундаа, үнэт эдлэл, тамхи, үнэртэй ус, дүрслэх урлагийн бүтээгдэхүүн, үнэт металлаар хийгдсэн бугуйн цаг зэрэг 19 нэр төрлийн бараа багтсан байна. Хориг ирэх сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхлэх аж.
2006 онд Японы Засгийн газар цөмийн туршилт хийхээ мэдэгдсэн БНАСАУ руу тансаг хэрэглээний барааны экспорт хийхийг хориглох санаачилга гаргаж байжээ.