Дөрвөн сая хүн дайнаас зугтаж Украинаас дүрвэсэн гэж НҮБ-аас мэдэгдлээ

Дөрвөн сая хүн дайнаас зугтаж Украинаас дүрвэсэн гэж НҮБ-аас мэдэгдлээ

НҮБ-ын хамгийн сүүлийн мэдээгээр, Оросын түрэмгийллээс зугтаж дүрэвсэн Украинчууд дөрвөн саяад хүрсэн гэжээ. Тодруулбал, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 24-нд халдлага эхэлснээс хойш 4,019,287 Украинчууд тус улсын хилээр дүрвэсэн байна. Одоо Польшид 2,3 сая гаруй украинчууд байна гэжээ. 

Эх сурвалж: BBC