“Оросууд цэргийн дайралтаа багасгана” гэсэн ч, орон даяар агаарын түгшүүртэй хоносон гэж Украины тал мэдэгджээ

“Оросууд цэргийн дайралтаа багасгана” гэсэн ч, орон даяар агаарын түгшүүртэй хоносон гэж Украины тал мэдэгджээ

Киев, Чернигов хотууд руу цэргийн дайралт хийхээ эрс багасгана гэж Оросын тал өчигдөр /2022.03.29/ мэдэгдсэн. 

Тэгвэл Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх В.Денисенко өнөөдөр /2022.03.30/ мэдээлэл хийх үеэрээ “Өнгөрсөн шөнө орон даяар агаарын түгшүүртэй хоносон. Үнэндээ дуут дохиогүй газар байсангүй. Ялангуяа Донбаст, Краматорск, Бахмут, Киев хот гэх мэт. Черниговыг буудаж байна. Хмельницкий мужийг буудлаа. Киев хотын дээгүүр хэд хэдэн пуужин харвасан. Денисенко бүслэлтэд байгаа Чернигов, Мариуполь хотуудын нөхцөл байдлыг "хэцүү" гэж тодорхойлсон байна.

Нийслэл хотын эргэн тойронд Ирпин хотын баруун захын ойролцоо шөнө тулалдаан болсон тухай мэдээлэл ирсэн. Иймд Оросууд Киев, Черниговын чиглэлд байлдааны ажиллагааныхаа эрчмийг бууруулсан байна гэж хэлж чадахгүй” гэж хэлжээ.  Мөн тэрээр, “тодорхой анги, цэргийн техникүүд Беларусийн нутаг дэвсгэрт ирж байгаа гэдгийг бид хэлж чадна. Энэ нь байлдааны ажиллагааг бодитоор зогсооно  гэдэгт эргэлдэхэд хүргэж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN