Байлдааны ажиллагаагаа багасгах амлалт өгсөн ч Черниговт Оросуудын дайралт тасрахгүй байна гэж хотын дарга нь мэдэгдлээ

Байлдааны ажиллагаагаа багасгах амлалт өгсөн ч Черниговт Оросуудын дайралт тасрахгүй байна гэж хотын дарга нь мэдэгдлээ

Өчигдөр/2022.03.29/ ОХУ, Украины засгийн газрын төлөөлөгчид Туркийн нийслэл Истанбулд уулзсан. Уулзалтын үр дүнд ОХУ Украины зарим хэсгээс тодруулбал, Киев болон умард бүсийн Чернигов хотод байлдааны ажиллагааг эрс бууруулж, цэргийн хүчээ татахаа мэдэгдээд байв.

Гэвч одоог хүртэл Чернигов руу чиглэсэн Оросын цэргүүдийн дайралт тасрахгүй байна хэмээн тус хотын дарга Вячеслав Чаус өөрийн “Telegram” хуудастаа бичжээ.

Тэрбээр “Оросын зэвсэгт хүчин байлдааны ажиллагаагаа багасгана гэж амласан ч Чернигов хотод агаараас цохилт өгч байна” гэжээ. Өчигдөр Оросууд Чернигов, түүнчлэн нийслэл Киев хотын эргэн тойронд цэргийн байлдааны ажиллагааг "эрс бууруулна" гэж мэдэгдэв.

Эх сурвалж: CNN