СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинаа угаалгаж байгаад их хэмжээний бэлэн мөнгөө алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинаа угаалгаж байгаад их хэмжээний бэлэн мөнгөө алджээ

Өчигдөр /2022.03.29/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Black bull" гэх авто угаалгын газарт машинаа угаалгаж байсан иргэн их хэмжээний мөнгөө алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, иргэн А нь автомашинаа угаалгаж байх зуур тус газрын амрах өрөөнд байсан бөгөөд мөнгөө алга болсныг мэдээд хяналтын камераар шалгахад тус автомашиныг угаасан Д нь авч явсан болох нь батлагдсан байна. Одоогоор тус байгууллагын зүгээс хохирлыг барагдуулсан ч иргэдийг санамсар болгоомжгүй өөрийн хувийн эд хөрөнгө, үнэт эдлэлээ үлдээхгүй байх, сайтар шалгахыг анхааруулж байна.