Өчигдөр /2022.03.29/ БНХАУ-аас их хэмжээний муудсан тахианы мах орж ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж, шуурхай шалгалт явуулжээ.
Энэ талаар МХЕГ-ын байцаагч мэдээлэл өглөө. Тэрбээр, “Өчигдөр шөнө /2022.03.29/ Өмнөговь аймгийн Цагаанхаднаас зориулалтын бус тээврийн хэрэгслээр ойролцоогоор 90 гаруй хайрцаг тахиа, загас, нугасны мах орж ирсэн бөгөөд хайлж, гэссэн байснаас дээж авсан. Шинжилгээний хариу гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв.