“Дулааны цахилгаан станц IV”-ийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа хүчдэлд нэрвэгдэж амиа алдсан нь үнэн гэв

“Дулааны цахилгаан станц IV”-ийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа хүчдэлд нэрвэгдэж амиа алдсан нь үнэн гэв

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд С.Тавинбэх танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчид 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр “Дулааны цахилгаан станц IV”-ийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан талаар тодрууллаа.

Сэтгүүлчийн асуултад С.Тавинбэх сайд “Эрчим хүчний салбарын ажил маш эрсдэлтэй, хүнд нөхцөлд явагддаг. Дулааны цахилгаан станц IV дээр хүний амь эрсэдсэн үйлдвэрийн осол гарсан нь үнэн. Үйлдвэрлэлийн ослыг огт нуусан зүйл байхгүй. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэдэг эрх зүйн акт Монгол Улсын хэмжээнд бий. Тэр стандартын дагуу уг ослыг судлан бүртгээд мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн байгаа. Мөн цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Ээлжинд гарч байсан манай ажилтан үзлэг, шалгалт хийх үеэр гэмтсэн тоноглолын гэмтлийг засах гэж байхдаа хүчдэлд нэрвэгдэж амь насаа алдсан осол гарсан. Ажилтнаас болон ажил олгогчоос хамаарсан алдаа, оноо байгаа. Түүнийг мэргэжлийн байгууллагуудаар эцэслэн албажсаны дараа хариуцлага тооцох асуудал яригдана” гэв.