С.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын газарт амьдарч буй иргэдэд олгох нөхөн олговрыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байна

С.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын газарт амьдарч буй иргэдэд олгох нөхөн олговрыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орохтой холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд С.Тавинбэх мэдээлэл өгөв.

Тэрбээр “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга, угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Ганц асуудал нь нөлөөлөлд автсан иргэд. Шинээр бий болох усан сангийн газарт ажиллаж, амьдарч байгаа 270 өрх бий. Үүний ард 1251 иргэн байгаа. Эдгээр иргэнд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээг хийж нөхөн олговор олгож байна. Энэ олговрын хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж байна. Одоогоор нөхөн олговрын мөнгөн дүнг хэлэх боломжгүй байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа мөнгөн дүнг та бүхэнд танилцуулах болно" гэв. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: