Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явц, тулгамдаж буй асуудал, төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны худалдан авах ажиллагааны тайлан, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт, автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах ажлын явц зэрэг 23 асуудал хэлэлцэж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газар яг одоо хаалттай хуралдаж, улсын нууцын зэрэглэлтэй асуудлыг хэлэлцэж байна.