Б.Батдэлгэр: "Сант" сургуульд давуу байдал үүсгэсэн Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, шүүгч А.Энхтөр нарыг огцрохыг шаардаж байна

Б.Батдэлгэр: "Сант" сургуульд давуу байдал үүсгэсэн Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, шүүгч А.Энхтөр нарыг огцрохыг шаардаж байна

Өнөөдөр Барилга угсралтын компани захирал Б.Батдэлгэр ажлын хөлсөө авж чадаагүй хэрэгт гүтгэгдсэн тухайгаа дэлгэж, тус хэргийг хариуцаж, албан тушаалаа ашиглан иргэний эрх зөрчсөн шүүгч нарыг огцруулахыг шаардлаа.

Иргэн Б.Батдэлгэр нь барилга угсралтын бүрэн цутгалтын компанийн захирлаар ажилладаг. 2013 онд “Сант” сургуулийн өргөтгөлийг барьж гүйцэтгэж ажлын хөлс болон материалын зардал болох 500 сая төгрөгөө авж чадахгүй хохирсон байна. Харин “Сант сургууль” төлбөрөө өгөхгүйн тулд эрүүгийн гурван зохиомол хэрэг буюу залилан мэхэлсэн гэмт хэрэгт 756 хоног, чанаргүй барилга барьсан гэмт хэрэгт 886 хоног, хүний нэр төрийг гутаасан гэмт хэрэгт 413 хоног нийтдээ 2365 хоног яллагдагч, шүүгдэгчээр татжээ. Улмаар анхан болон давж заалдах шүүхээс гэм буруутай буюу чанаргүй барилга барьсан гэж түүнийн найман жил чанга дэглэмтэй шоронд хорих санал гаргажээ. Харин Дээд Шүүхээс 2018 оны тавдугаар сарын 21-ний өдөр хэргийг хүчингүй болгож, цагаатгасан байна.  

Энэ тэрбээр “Монгол Улсын Үндсэн Хуулийн 16.4-т иргэн “шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэсэн хуулийг зөрчиж, Сонгинхайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, шүүгч А.Энхтөр нар албан тушаалаа урвуулан ашиглаж Сант сургуульд давуу байдал үүсгэж хууль бус үндэслэл дээр тулгуурлан шийдвэр гаргасан” гэв. Тиймээс албан тушаалаа урвуулан ашиглаж иргэний эрхэд халдаж буй шүүгч нарыг огцруулах хүсэлтэй байгаагаа тэрбээр хэвлэлийн хурлаар дамжуулан хэллээ.