ФОТО: Мариуполь хотын төв хэсэг бүхэлдээ сүйрсэн болохыг харуулсан хиймэл дагуулын зургуудыг нийтэлжээ

ФОТО: Мариуполь хотын төв хэсэг бүхэлдээ сүйрсэн болохыг харуулсан хиймэл дагуулын зургуудыг нийтэлжээ

“Maxar Technologies” компани Мариуполь хотын төв хэсэгт тохиосон сүйрлийг харуулсан хиймэл дагуулын шинэ зургуудыг нийтэлжээ. Хотын төвд олон арван барилга сүйрч, эргэн тойронд нь дэлбэрэлтийн ул мөр үлдсэн байна.

Бөмбөгдөлт болсон драмын театрын зүүн талд Оросын халдлагын улмаас 300 орчим хүн амиа алдсан гэж Украины эрх баригчид үзэж буй. Хиймэл дагуулын зурагт драмын театрын дээвэр нь тэр чигтээ нурж, эргэн тойрны байшингууд сүйдсэн болохыг харуулжээ.

Орон сууцны хороолол сүйдсэн байдал

Зүүн Мариуполийн суурьшлийн бүсэд хоёр тусдаа орон сууцны хороолол, эргэн тойрны барилгууд сүйрчээ.

Мариуполийн баруун хэсэгт байрлах Метро супермаркетийн гадаа олон зуун хүн оочерлож буй нь

Мариуполь дахь Метро супермаркетийн гадаа олон зуун хүн цугларч, барилга руу орохоор оочерлож буй нь. Супермаркетийн дээвэрт цохилтын улмаас нүх үүсжээ. Мариуполь хотын захирагчийн тооцоолсноор одоогоор тус хотод 160 мянган хүн үлдсэн байна.

Мариуполь хотоос зүүн хойд зүгт Оросын цэргийн машинууд харагдаж байна

Хотын зүүн хойд талд Оросын цэргийн техникүүд байрласан нь дээрх зурагт харагдаж байна. Мөн машинуудын хажууд их буу байрлажээ.

Оросын цэргүүдийн их буу явсан мөр