СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Биеэ авч явах чадваргүй болсон эмэгтэйг таксины жолооч хүчирхийлсэн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Биеэ авч явах чадваргүй болсон эмэгтэйг таксины жолооч хүчирхийлсэн хэрэг гарчээ

Энэ гуравдугаар сард буюу өнгөрсөн долоо хоногт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй эмэгтэйг сууж явсан таксины жолооч хүчирхийлсэн хэрэг гарсан байна.

Тодруулбал, хохирогч бүсгүйн хувьд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс таксинд суусан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул хаанаас ямар таксинд сууснаа санахгүй байгаа аж. Иймд биологийн дээж аван сэжигтнийг эрэн хайж байгаа гэв. Иймд ард иргэд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, болзошгүй гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.